Шар шороон шуурганаас сэргийлэх “Ногоон хэрэм” төсөл Өвөрхангайд хэрэгжинэ

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 07 -нд

Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос эхлэн Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Ногоон хэрэм” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр нээлтээ хийлээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Булган, Даланзадгад сумын 3000 га талбайг ойн зурвас, мод үржүүлгийн газар болгон сэргээж, байгаль орчны ойжуулалтад үнэмлэхүй хувь нэмэр оруулсан тус төслийнхөн энэ удаа Арвайхээр хотын 15 га талбайд агро ойг байгуулах юм.Төслийн хүрээнд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал сайтай мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхижуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулна. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөсөн энэ цаг үед Өвөрхангай аймагтай хамтран ажиллаж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн томоохон ажлыг хэрэгжүүлж өгч байгаа “Ногоон хэрэм” төслийн удирдлага, хамт олон, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ли Ё Хун болон албаны төлөөлөл оролцов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна