Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна

Отгоо
2020 оны 3-р сарын 24 -нд

Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 7.4 хувь буюу 2.2 сая нь төллөөд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Төллөсөн малын:

  • 2.3 хувь нь бод,
  • 97.3 хувь нь бог байсан байна.

Мөн өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна.

Түүнчлэн улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь хэвийн хорогдолд тооцогдож буй аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна