ЦЕГ: Койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдийг шалгаж байна

Амаржаргал
2022 оны 10-р сарын 11 -нд

Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж байна.

Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна