Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 12 -нд

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн юм. Маргааш 71 кг-ын жинд Г.Анужин, 13-нд 76 кг-д Д.Дархижав, 14-нд гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна