"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг АТГ-аас шалгаж байна

Амаржаргал
2022 оны 10-р сарын 13 -нд

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.

Тухайлбал, түүнийг ээжүүдээс мөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа юм байна. Иргэний гомдлын дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн ба "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг харьяаллын бус дүүрэгт оршин суудаг ээжүүдээс мөнгө авч, эмнэлэгтээ төрөх зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна