Монголын Godlike Stalwart баг PUBG Mobile-ын Өмнөд Азийн аварга боллоо

Ө.Галбадрах
2022 оны 10-р сарын 17 -нд

PUBG Mobile-ын мэргэжлийн лигийн Өмнөд Азийн Аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Pro League - South Asia Fall Championship 2022" тэмцээн өндөрлөлөө.

Монгол, Балба, Бангладеш, Пакистаны лигүүдээс шалгарсан шилдэг 16 баг өрсөлдсөний эцэст Монголын "Godlike Stalwart" баг түрүүллээ. Тэмцээний эхний гурван байрыг эзэлсэн багууд энэ жилийн PUBG Mobile-ын дэлхийн аваргад оролцох эрхээ авах байсан бөгөөд Монголын IHC Esports, Godlike Stalwart болон Пакистаны AGONxi8 Esports багууд аль хэдийн эрхээ авсан байсан тул оронд нь Балбын DRS Gaming, Skylightz Gaming, Trained to Kill багууд дэлхийн аваргад орохоор болов.

Тэмцээний шилдэг тоглогчоор Godlike Stalwart багийн TOP шалгарч 2000 мянган ам.долларын эзэн болсон.

Тэргүүн байрын баг 40 мянган ам.долларын шагнал авсан бол дэд байр 28, гуравдугаар байр 18 мянган ам.доллар авлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна