ОХУ-д байлдааны сөнөөгч онгоц орон сууцан дээр унаж сүйрчээ

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 18 -нд

ОХУ-ын Өмнөд холбооны тойрогт багтах Краснодарын хязгаарын Ейск хотод Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоц орон сууцны хороололд унаж сүйрчээ.

Онгоц унасан газарт томоохон хэмжээний гал түймэр гарч, сумнууд нь тэсэрсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан бичлэгүүдээс харахад дэлбэрэлтийн чимээ сонсогдож, олон давхар байрны дөрвөөс таван давхар нь галд автсан байна.

Хөөрөх үед хөдөлгүүрийн нэг нь шатсаны улмаас осол болсон бөгөөд унасан газраа онгоцны түлш шатаж, гал гарсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Албаны мэдээллээр тус онгоц сургалтын нислэг хийж байсан бөгөөд өндрөө авах үедээ осолдсон байна. Онгоцны багийнхан өөрсдийгөө аварч чадсан ч ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна