“Бид өвөлд бэлэн” арга хэмжээнд Баянзүрх дүүрэг амжилттай оролцлоо

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 18 -нд


Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх менежментийг сайжруулах төслийн багаас “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа. Хог тээврийн компаниуд туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх нь арга хэмжээний гол зорилго.
Тэмцээний үеэр зам талбай цэвэрлэх, хог тээврийн машинаар туг сүлжих, дугуйгаа богино хугацаанд сольж, удирдлагууд нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тестийн шалгалт өгсөн юм. “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргээ төлөөлж Эко тохижилт үйлчилгээ болон Нийтлэг үйлчилгээний газрууд оролцлоо.

Энэ жилийн тэмцээнд оролцогчдын идэвх нэмэгдэж, техник хүчин чадалт дээшилсэн гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна