Орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮3 сая байна

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 20 -нд


 Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар өсжээ.

Есдүгээр сард шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг.

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна.

Шинэ болон хуучин орон сууцны үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгааг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

зураг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна