Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 61 хувиар нэмэгджээ

Б.Энхчулуун
2022 оны 10-р сарын 26 -нд

Улсын хэмжээнд энэ сарын 14-20-ны өдрүүдэд 8,228 автомашин, 1250 чингэлэг нийт 1,047.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 21,588.1 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 61.5 хувиар өсчнн.

Тайлант хугацаанд 328 автомашин, 78 чингэлэг буюу оны эхнээс 1,161.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 792 автомашин, 721 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,656.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 16.31 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал,

  • нүүрс 119.9 хувь
  • зэсийн баяжмал 95.8 хувь
  • төмөр 72.3 хувь
  • алт 81.6 хувь
  • газрын тос 45.5 хувь
  • цайр 115.7 хувь
  • хайлуур жонш 38.7 хувь тус тус байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна