Дуучин Б.Алтанжаргал “Үлэмж төгөлдөр” тоглолтоо хийнэ

Амаржаргал
2022 оны 10-р сарын 31 -нд

Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Болдбаатарын Алтанжаргал “Үлэмж төгөлдөр” тоглолтоо арваннэгдүгээр сарын 12-ны 19:00 цагт UB palace-т хийнэ.

Уг тоглолтод дуучин Б.Алтанжаргал урын сангаасаа үзэгч, сонсогч түмэндээ шилдэг ардын дуунуудаа түүвэрлэн хүргэхээр бэлджээ.  “Үлэмж төгөлдөр” тоглолт нь түүний бие даасан гурав дахь тоглолт бөгөөд ардын дууны өв соёл, үүх түүхийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ сурталчлан таниулахаас гадна хоолойн торгон мэдрэмж, хөг аялгууны тансаг сайхныг дуулаачийн ур чадвар, техник, мэдрэмж, донж маягийн хамт таны сэтгэлийн хөг аялгуу, зүрхний чандад таацуулан мэдрүүлэх аж.

“Үлэмж төгөлдөр” ардын дууны тоглолтод:

  • “Яруу” хамтрал (Дуучин, СТА О.Гантулга, Морин хуурч, СТА Д.Мөнхсайхан)
  • Уртын дуучин, СТА Г.Эрдэнэчимэг
  • Дуучин, СТА Э.Чулуунчимэг
  • Морин хуурч, СТА А.Мөнгөн
  • Шанзчин, СТА Б.Гэрэлтуяа
  • Ятгачин, СТА Ж.Уранцэцэг
  • “Нийслэлийн Улаанбаатар театр”-н бүжигчид оролцоно.

Тоглолтын тасалбарыг 30,000, 50,000 төгрөгөөр худалдаалж буй ба тикет.мн-ээс худалдан авах боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна