Халтиргаа, гулгаанаас сэргийлж 87 тонн бодис, 42 тонн давс цацжээ

Амаржаргал
2022 оны 10-р сарын 31 -нд

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас сүүлийн 24 цагийн байдлаар  87 тонн бодис мөн 42 тонн давсыг гулгаа халтиргаа үүсэж болох газруудад цацаж ажиллажээ.

Мөн автомашины хөдөлгөөн саарах, цас нэмж орохтой холбогдуулан шөнийн 02:20 цагаас эхлэн:

  • Зайсан, Их тэнгэр, Жапен таун-     3 рейсээр-12 тонн
  • ЭТӨЧ-10 хороолол     2 рейсээр -6 тонн
  • 32 тойрог, Эвтэй 4 амьтан, Натур     2 рейс-6 тонн
  • Нарны зам, ЧӨЧ 2 рейсээр -8 тонн
  • Тасганы овоо, Монел , Их тойруу 2 рейс -13 тонн
  • Баянхошуу 2 рейс -8 тонн
  • Амгалан, Дүнжингарав 1 рейс 6 тонн  нийт 14 рейсээр 59 тонн бодис нэмж цацав.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна