Дорноговь аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 01 -нд

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Гудгарын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 305 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т, аравдугаар сарын 31-ний өдрийн 22:34 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 22:42 цагт цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна