Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Ө.Галбадрах
2022 оны 11-р сарын 03 -нд

Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна