ТӨРИЙН БАНК: ХАРИЛЦАГЧИДАДАА ЗЭЭЛИЙН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Амаржаргал
2022 оны 11-р сарын 08 -нд

Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд харилцагчиддаа зориулж, уян хатан нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шат дараатай нэвтрүүлсээр байна. Үүнд, Бүх шатны суралцагсдад зориулсан хүү бага, урт хугацаатай Сургалтын төлбөрийн зээл, Бизнес эрхлэгчдэдээ зориулсан бизнесийн үйл ажиллагааг тань дэмжих зорилготой Өрхийн бизнесийн зээл, Гарааны бизнесийн эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээл багтаж байгаа юм. Эдгээр зээл танд хэрэгтэй байгаа бол харилцагч Та Төрийн банкны өөрт ойр салбар нэгжид хандан судлуулан авах боломжтой.  

Харилцагч та санхүүгийн асуудлаа шийдээд, хувийн бизнестээ хөрөнгө оруулалт хийн, цаг заваа хэмнээрэй. Өөрийн бизнесийг хөгжүүлж, зах зээлд хөлөө олоход тань бид тусалья.

ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА – ТӨРИЙН БАНК

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна