Ш.Энхийн-Од NCAA-ын анхны тоглолтдоо багийнхаа хамгийн өндөр оноог авлаа

Амаржаргал
2022 оны 11-р сарын 08 -нд

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу "NCAA Basketball"-д тоглож буй Монголын анхны тамирчин Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) 2022-2023 оны улирлын нээлтийн тоглолтод Dayton Flyers багийн өмнөөс гараанд гаран тоглолоо.

Mike өнөөдөр Lindenwood Lions багийн эсрэг талбайд 29 минут тоглож 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 14 оноо авч багаа тэргүүллээ.

Dayton Flyers баг 73-46 онооны харьцаагаар анхны хожлоо авлаа. Тоглолтын дараах хэвлэлийн баг хуралд Ш.Энхийн-Од оролцсон бөгөөд тус хурлыг доорх бичлэгээс үзнэ үү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна