Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноолоо

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 09 -нд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар нэр бүхий иргэдийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

Тодруулбал "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой заалтуудыг зөрчсөн учир түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Мөн шүүгдэгч Ш.Батхүүгээс нийт 109 тэрбум төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105 тэрбум төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.8 тэрбум төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна