Бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 10 -нд

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бамбай булчирхайн хорт хавдрын эмийн эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.

Энэ оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж,  ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай линкээр орж танилцаарай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна