1994 оноос хойш 59 мянган иргэн Монгол Улсын харьяатаас гарч Казахстаны иргэншил авчээ

Ө.Галбадрах
2022 оны 11-р сарын 11 -нд

1994 оноос 2022 оныг хүртэл нийт 65552 хүн Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд үүний 59969 хүн нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн болжээ. 

Харин үлдсэн 2583 хүн бусад улсын иргэн болсон байна. Түүнчлэн Монгол Улсын иргэний харьяаллаа 1951 хүн сэргээн тогтоолгосон бол 289 хүн Монгол Улсын харьяат болжээ.

Өнөөдрийн байдлаар  манай улсад 22531 гадаад улсын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гэсэн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс

  • 7275 иргэн хөдөлмөр эрхлэгч
  • 1256 иргэн суралцагч
  • 3083 иргэн түр ирэгч
  • 1881 иргэн хөрөнгө оруулагч
  • 391 иргэн албан хэргээр
  • 1859 иргэн цагаач
  • 6786 иргэн гэр бүлийн зорилгоор бүртгүүлээд байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна