Эрүүл мэндээс бусад салбарын төрийн үйлчилгээний ажилчны цалингийн доод хэмжээ 523 мянга байна

Ө.Галбадрах
11-р сарын 11 -нд

Засгийн газрын "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай" 107 дугаар тогтоолыг өнгөрсөн тавдугаар сард баталжээ.

Тогтоолын долдугаар хавсралтаар 2022 оны 3 дугаар сарын 9-нд  эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг албан тушаалын зэрэглэлээс хамаарч дараах байдлаар өөрчилж, баталсан байна.  Тус тогтоолыг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн юм.

Албан тушаалын зэрэглэлЦалингийн доод хэмжээ (Сараар, төгрөг)Албан тушаал
ТҮ-1523405

Жижүүр, хаалгач, манаач, сахиул, харуул, зөөгч, түгээгч, үйлчлэгч, цэвэрлэгч, зарлага, ердийн хөсөгчин /морин тэрэгчин/, хувцас өлгөгч, галч, билет шалгагч, ачигч, угаагч, индүүдэгч, хатаагч, амьтан маллагч, хувцас хадгалагч, ариутгагч, шатаах зуухны ажилчин, лифтчин, худгийн моторчин, гал тогооны туслагч, туслах малчин

ТҮ-2549250

Хуулагч, олшруулагч, тоо бүртгэгч, данс хөтлөгч, экспедиторч, операторч, мужаан, бичээч, оёдолчин, үсчин, архивч, шил үлээгч, тасалбар түгээврийн кассчин, өртөөч, уурын зуухны галч, тогооч, анчин, хор өгөөш найруулагч, ариутгах төхөөрөмжийн аппаратчин, асрагч

ТҮ-3569585

Жолооч, цахилгаанчин, слесарь, токарьчин, зураач, гэрэл зурагчин, харуулын ахлагч, кабельчин, лаборант, холбоочин, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны болон цэцэрлэг, ясли, эмнэлгийн тогооч

ТҮ-4590937

Мэргэжлийн хяналтын лабораторийн автоклавчин, орон нутгийн лабораторийн лаборант, нарийн бичгийн дарга, диспетчер, нярав, сувилагч

ТҮ-5635776

Механикч, техникч, архив- бичиг хэргийн эрхлэгч, бага эмч, Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч, Мэргэжлийн хяналтын лабораторийн лаборант, Үндэсний төв архивын дэвтэрлэгч, хэвлэгч, галын болон хамгаалалтын системийн техникч, баримт ариутгагч, лаборант, Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын зохион байгуулагч, Туслах архивч

ТҮ-6709759

Нийгмийн ажилтан, их эмч, орчуулагч, инженер, биологич, химич, физикч, сэтгэл зүйч, сорьц дарагч, үнэт металь хайлагч, Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч, Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн, техникч, ус цаг уур орчны ажиглагч, Үндэсний төв архивын микрофильмийн техникч, микрофиш, фильмийн хальс боловсруулагч, сэлбэн засагч, сан хөмрөгийн эрхлэгч, уншлагын танхимын эрхлэгч, архивч- операторч, архивч-эх бэлтгэгч, Биеийн тамир, спортын байгууллагын дасгалжуулагч, Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын багш, арга зүйч, мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын орон нутгийн лабораторийн шинжээч

ТҮ-7766481

Маркетинг, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, Нягтлан бодогч, программист, сүлжээний инженер, хуулийн зөвлөх, архитекторч, технологич, Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн, Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер, ахлах техникч, Мэргэжлийн хяналтын лабораторийн шинжээч, орон нутгийн лабораторийн ахлах шинжээч, Биеийн тамир, спортын байгууллагын улсын дасгалжуулагч, Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагч-арга зүйч, судлаач- архивч, хадгалалт хамгаалалтын технологич, кино дүрс бичлэгийн инженер, зохион байгуулагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжээч, дээж хүлээн авагч их эмч

ТҮ-8797676

Ерөнхий нягтлан бодогч, Эдийн засагч, Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер, бүсийн арга зүйн төвийн арга зүйч, Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ерөнхий инженер, ерөнхий технологич, Мэргэжлийн хяналтын лабораторийн ахлах шинжээч, мэргэжилтэн, Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахлах зааварлагч-арга зүйч, ахлах архивч, ахлах сэлбэн засагч, ахлах архивч-операторч, Биеийн тамир, спортын байгууллагын улсын ерөнхий дасгалжуулагч, Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын багш, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ахлах шинжээч эмч, Мэргэжлийн хяналтын орон нутгийн лабораторийн эрхлэгч

ТҮ-9895945

Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ерөнхий инженер, урьдчилан сэргийлэхийн технологич инженер, Мэргэжлийн хяналтын лабораторийн эрхлэгч, нэгжийн дарга, Үндэсний төв архивын нэгжийн дарга, Орон нутгийн биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын дарга, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн нэгжийн дарга, Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын ахлах багш, Мэргэжлийн хяналтын лабораторийн ахлах мэргэжилтэн

ТҮ-10924695

Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын нэгжийн дарга, Мэргэжлийн хяналтын лабораторийн чанар, техникийн менежер, Улсын биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын дарга, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн чанарын менежер, Монгол Улсын Консерваторийн мэргэжлийн багш

ТҮ-11932617

Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын нэгжийн дарга, Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын дарга, Мэргэжлийн хяналтын лабораторийн дэд дарга, Бүсийн арга зүйн төвийн менежер, Батлан хамгаалах их сургуулийн бакалаврын сургалтын профессор

ТҮ-12995822

Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын дарга, Үндэсний төв архивын захирал

Мөн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг салбарын онцлог болон албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан нэмэгдүүлж олгох асуудлыг зохицуулахад чиглэсэн арга хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг төсвийн холбогдох албан тушаалтнуудад  зөвшөөрнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна