БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ “ШИЛЭН ДҮҮРЭГ” БОЛОХ САНААЧИЛГЫГ ГАРГАЛАА

Амаржаргал
2022 оны 3-р сарын 10 -нд

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн төсөвт, орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” нэг сарын аяныг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.

Уг аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран зохион байгуулж байна.

Аянд төсөвт болон орон нутгийн өмчит 107, хувийн хэвшлийн 201, нийт 308 байгууллагууд хамрагдаж байгаа “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт, анхаарах асуудлууд сэдэвт сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Аяны хугацаанд оролцогч байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч нар шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулах мэдээлэлийг тогтоосон хугацаанд үнэн зөв, иж бүрэн байршуулан, “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган ажилласнаар иргэд олон нийт хүссэн байгууллагынхаа санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих бололцоотой болж байгаа юм. 

https://shilendans.gov.mn/org/...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна