Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах хашааг буулгажээ

Отгоо
2022 оны 5-р сарын 13 -нд

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах хашааг буулгажээХашааг буулгахаас өмнө

Иргэдийн зорчих хөдөлгөөн саад учруулж, шуурхай дуудлагын тээврийн хэрэгслийн замд орц, гарц хааж буй, харагдах байдал талаасаа хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг. Мөн нийтийн эзэмшлийн хашаа хайсаас гадна барьж буй барилгын хашаа стандарт, норм хангаагүйгээс хотын өнгө үзэмжид харшлаад зогсохгүй орчны эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулж буй хашаа хайсыг буулгадаг.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах үргэлжилсэн урт өндөр хашааг буулгажээ.

Хашааг буулгасны дарааХашааг буулгасны дараа

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүйгээр хашсан, хайс тор татсан, нийтийн эзэмшлийг зориулалт бусаар ашигласан зэрэг зөрчил олон бий. Иргэн таны ажиллаж амьдарч буй орчинд ийм төрлийн зөрчил байгаа бол мэргэжлийн байгууллагуудад мэдээлж, зөрчлийг арилгуулах  боломжтой юм. Иргэдийн мэдээллийг check my service аппликэйшн болон 1800-1200 дугаарын утсаар авч байна. Мөн харьяа хороондоо мэдээлэх бөгөөд мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагынхан ажиллах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна