“Баянзүрх дүүрэг ашиглах боломжгүй гүүр барьж, 2021-2022 онд онцгой бүтээн байгуулалтаар тэргүүллээ” гэх утгатай ташаа мэдээлэл цахим сүлжээнд цацагджээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өөрийн цахим хуудастаа “Энэ гүүрийг манай удирдлагын баг ажлаа авсан цагаас хойш хийж хэрэгжүүлээгүй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 34-р хороо Шар хадны 51 дүгээр гудамжинд үерийн аюулгүй үед ашиглах явган гүүр нэрээр 2012 оноос хойш хийж дуусгасан юм байна. Манай баг хамт олон ард иргэдийн итгэлээр ажлаа авсан цагаас хойш нэг ч нүд хуурсан, иргэндээ ээлгүй ажлыг хийгээгүй. Хийх ч үгүй. Тиймээс иймэрхүү худал мэдээлэл цацаж иргэдэд нөлөөлөх, олон зуун залуусын хийж буй ажлуудыг үгүйсгэх, ганц тус хүргээд дэмжээгүй байж хий улс төржихгүй байхыг хүсье.
Дүүрэг орон нутагт хамгийн хэрэггүй зүйл бол улс төржилт. Улс төржихийн оронд нэг ч гэсэн иргэнд хэрэгтэй, дэмтэй тохижилт бүтээн байгуулалт хэрэгтэй юм шүү” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна