ҮСХ: Инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өслөө

Ө.Галбадрах
11-р сарын 17 -нд

ҮСХ энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулж байна.

Инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өслөө. Гадаад худалдааны тэнцэл 2.9 сая ам.долларын ашигтай гарчээ.  Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар өсжээ. Импорт мөн 1.5 тэрбум ам.доллараар өсжээ.

Төлбөрийн тэнцэл: 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай. Өмнөх оны мөн үеэс 700 сая ам.доллараас өссөнд урсгал дансны алдагдал нөлөөлсөн байна.

Мөнгө зээлийн статистик: Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс өссөн. Валютын хадгаламж 15 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс өсжээ. 18.9 их наяд төгрөг  нь хэвийн зээл байна.

Улсын төсөв-Орлого 13 их наяд, зарлага 14ихнаяд төгрөг болж, 1 их наяд төгрөгийн алдагдалтай байна. 2020 оноос хойш улсын төсвийн орлого 7.5, 10.6, 12.9 их наяд төгрөг болж өссөөр иржээ. ДНБ-3.7 хувиар өсжээ. Энэ оны эхний улиралд -3.9 хувиар агшиж байсан II улиралд 1.9 хувиар өссөн юм. Салбараар нь харвал уул уурхай, олборлолт 2.3 хувиар агшжээ. Мөн тээвэр -0.1 хувийн агшилттай, бусад салбар + үзүүлэлттэй байна. ХАА-н салбар 1.6 хувиар ДНБ-д эерэг нөлөө үзүүлжээ.                

Өрхийн орлого 1.1 саяас 1.2 сая төгрөг болж өсжээ. Энэ оны эхнээс ажилгүйчүүдийн тоо тогтмол буурч, ажилгүйдлийн хувь 5.4 хувь болжээ. Оны эхэнд энэ үзүүлэлт 8.5 хувь байсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна