Ц.Билэгтсайхан: Долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол илэрч байна

Ө.Галбадрах
2022 оны 11-р сарын 18 -нд

-ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан:

-Манай улсад ковид, томуугийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс иргэдийг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.

Эрсдэлт бүлэг болох хүүхэд, өндөр настныг дархлаажуулалтад хамрагдахыг хүсье. Амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэрэг энгийн дадал зуршлаа эргэн сэргээх хэрэгтэй.

Долоо хоногт коронавируст халдварын 1192 тохиолдол илэрч байна. ПСР шинжилгээгээр илрэх хувь 5,9 болж нэмэгдсэн. Ажлын байрнаас халдвар авах нөхцөл нэмэгдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна