Өчигдөр Баян-Өлгий, Хөвсгөлд, өнөөдөр Дорноговь аймгийн нутагт газар хөдөлжээ

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 18 -нд

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутагт өнөөдөр Дорноговь аймгийн нутагт 3.6-4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн Бор бургас гэдэг газар 11.17-ны өдрийн 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 10:53 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 11.17-ны өдрийн 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 14:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг багийн дарга, малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн Урт хөв гэдэг газар 11.18-ны өдрийн 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 03:23 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна