Энэ жил 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Ө.Галбадрах
Даваа, 10:44 минут

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ.

2022 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн байдлаар адууны мах 2.9 мянга, хонь, ямааны түүхий мах 3.4 мянга, нийт 6.3 мянган тонн мах экспортолжээ. Үүний зэрэгцээ хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар мах бэлтгэгч дөрвөн аж ахуйн нэгжид ХААН банк, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 46.0 тэрбум төгрөгийн зээл олгосон. Түүнчлэн аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв.  

Мөн нийт малчин өрхийн 11.5 хувь буюу 21.8 мянган өрх, нийт өвөлжих малын 13.3 хувь буюу 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдлаа. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо нь бэлчээрийн даацтай уялдан өмнөх оноос 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна