Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар тэргүүтэй Монголын 13 бөх Токиогийн их дуулгад зодоглоно

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 29 -нд

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Токиогийн их дуулга 12-р сарын 3-4-нд болно. Тус тэмцээнд саяхан гавьяат тамирчин цол хүртсэн, дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй Монголын шигшээ багийн 13 жүдоч зодоглох юм.

Эрэгтэй

  • -60 кг жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • -66 кг жинд Ч.Басхүү, Б.Нармандах
  • -73 кг жинд Ц.Цогтбаатар
  • -81 кг жинд Л.Сэргэлэн
  • -100 кг жинд О.Хангал
  • +100 кг жинд О.Цэцэнцэнгэл, Л.Энхболд

Эмэгтэй

  • -52 кг жинд Л.Сосорбарам
  • -57 кг жинд Л.Энхрийлэн
  • -78 кг жинд О.Хүслэн
  • +78 кг жинд Э.Энхзул нар барилдана.

Токиогийн их дуулгад одоогоор 63 орны 367 тамирчин бүртгүүлсэн ба Япон Улсын шигшээ жин тус бүрт 4 нийт 56 тамирчнаа сойжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна