Орос, Хятадын байлдааны онгоцнууд Өмнөд Солонгосын агаарын бүсэд нэвтэрчээ

Амаржаргал
2022 оны 12-р сарын 01 -нд

БНХАУ-ын хоёр, ОХУ-ын зургаан байлдааны онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд нэвтэрсэн гэж тус улсын Зэвсэгт хүчнээс мэдээллээ.

Хятадын "H-6" бөмбөгдөгч онгоцнууд Өмнөд Солонгосын өмнөд хилийн дагуу байрлах агаараас хамгаалах бүсийн зүүн хэсгээр нэвтэрч гарсан байна. Мөн удалгүй Оросын "TU-95" бөмбөгдөгч, "SU-35" сөнөөгч онгоцнууд Японы тэнгисээс тус бүс рүү дахин нэвтэрчээ.

Иймд Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өөрсдийн сөнөөгч онгоцнуудыг нисгэж болзошгүй эрсдлээс хамгаалсан гэв.

Агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрч буй гаднын биет өөрийгөө таниулах, мэдэгдэх ёстой гэж улс орнууд шаарддаг ч үүнийг зохицуулдаг олон улсын дүрэм үгүй.

ОХУ Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй бол Хятад ч энэ бүсээр хэвийн зорчих ёстой гэж үздэг аж.

Хятад болон ОХУ байлдааны онгоцны хамтарсан бэлтгэл хийж байгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TheGuardian


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна