Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Ө.Галбадрах
2022 оны 12-р сарын 05 -нд

Өнөө өглөө 07.15 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Нэгдүгээр хороолол орчимд агаар хамгийн их бохирдолтой байна.

Тус бүсэд агаарын бохирдол 285 хүрсэн тул оршин суугчид зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух, цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна