Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн VIII хуралдаан энэ сарын 9-нд товлогдсон. Үүнтэй холбоотойгоор хурлын хороод хуралдаж байна.
Хууль, эрхзүй, төрийн үйлчилгээний хорооны хурлаар
1. Хороодын хамтарсан багт санхүүжилт олгох тухай
2. Түр хамгаалах байр байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хороодын хамтарсан багт санхүүжилт олгох тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан танилцуулсан бол Түр хамгаалах байр байгуулах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх танилцуулсан.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр хамгаалах байр байхгүй, сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийллийн дуудлага ихэссэн учраас орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1800 мкв объект худалдан авсан. Үйл ажиллагааг нь эхлүүлэх, бүтэц орон тоог нь батлах шаардлагатай байгааг танилцуулгад дурдлаа.
Уг асуудлуудыг VIII хуралдаанаар хэлэлцэхийг хурлын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна