Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд 44 ХОНОГ АМАРНА

Ө.Галбадрах
2022 оны 12-р сарын 07 -нд

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт нь эхэлж нийт зургаан 7 хоног буюу 44 хоног амрах юм.

Харин хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлж гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан.

  •     I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/
  •     II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/
  •     III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна