Засгийн газар хуралдаж байна

Ө.Галбадрах
2022 оны 12-р сарын 07 -нд

Засгийн газрын ээлжит хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар гадаад валютын улсын нөөцийг нэмэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцэх явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой бүрэн эрхт төлөөлөгчийн танилцуулгыг сонсож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна.

Мөн агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай, энэ оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгаа асуудлууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.