Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэг байгуулж, эмч нарыг тоног төхөөрөмжөөр ханган сургалтад хамруулж байгааг мэдээлэв.
Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байгаа юм байна.
Уг ажлын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас 40 эмч иржээ. ЭМЯ-ны зүгээс яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлж, даатгалтай эсэхээс үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчин бүрдүүлсэн аж.
Авто замын болгоомжтой зорчих хэсгийг аймаг тус бүрээр нь НЭМҮТ-өөс өмнө нь танилцуулж байсан.
Архангай аймгийн
Өвөрхангай аймгийн
Говь-Алтай аймгийн
Увс аймгийн
Завхан аймгийн
Ховд аймгийн
Хөвсгөл аймгийн
Хэнтийн аймгийн
Баянхонгор аймгийн
Булган аймгийн
Дорнод аймгийн
Баян-Өлгий аймгийн
Дээрх цэгүүдэд автомашинтай зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх, даац хэтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, эргэлттэй замтай учраас болгоомжтой явахыг сэрэмжлүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна