Банкны ажилтан хуурамч гүйлгээгээр 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Б.Энхчулуун
2022 оны 12-р сарын 22 -нд

Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 19-ний өдрийн 18:00 цагт банкнаас мөнгө алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны ажилтан "Манай ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус банканд ажилтай 27 эрэгтэй З энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна