Байрны бохирын худаг хальж, Туул гол руу цутгаж байжээ

Б.Энхчулуун
2022 оны 12-р сарын 27 -нд


Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул голруу цутгаж байна гэсэн гомдол мэдээллийг иргэний зүгээс гаргажээ.

Энэ дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгахад Woody's Residence хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу  шалгуулахаар шилжүүлсэн байна.

Мөн тус асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авна гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна