Д.Нямхүү: Өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан

Отгоо
2020 оны 3-р сарын 24 -нд

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Ингээд тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна.

Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна.

Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа" гэлээ.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна