"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байранд горилогчдыг нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn-ээр бүртгэнэ

Б.Энхчулуун
2022 оны 12-р сарын 30 -нд

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг өөрчилж, шинэ ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаад буй.

Тус компанид нийт долоон газар, долоон хэлтэс үйл ажиллагаа явуулах ба нийт дүнгээрээ 88 хүн ажиллах аж.

Газар болон хэлтсийн ажлын орон тооны хувьд: 

1. Нэгдсэн стратеги, бизнес  хөгжлийн газар 13 орон тоотой.

  1. Бизнес хөгжлийн хэлтэс
  2. Хамтын ажиллагааны хэлтэс

2. Санхүү нэгдсэн удирдлагын газар 14 орон тоотой.

  1. Санхүүгийн төлөвлөлт хөрөнгийн удирдлагын хэлтэс -7 
  2. Нэгдсэн бүртгэл тайлагналтын хэлтэс -6

3. Үйлдвэрлэл технологийн газар 12 орон тоотой. Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулна.

4. Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газар 6 орон тоотой. Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулна.

5. Төслийн судалгаа, үнэлгээний газар  7 орон тоотой. Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулна.

6. Хууль, эрх зүйн газар 7 орон тоотой  Хэлтэсгүй үйл ажиллагаа явуулах ба нэг ахлах мэргэжилтэнтэй.

7. Захиргаа удирдлагын газар 23 орон тоотой.

  1. Захиргаа аж ахуйн хэлтэс -14 
  2. Хүний нөөцийн удирдлагын хэлтэс 4
  3. мэдээлэл технологийн хэлтэс 4 орон тоотой үйл ажиллагаа явуулна.

"Эрдэнэс Монгол" компанийн Металлын групп болон Нүүрс эрчим хүчний групп тус бүр нэг менежер, хоёр мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулна гэдгийг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн хэллээ.

Ажлын байранд тавигдах нийтлэг тусгай шаардлагын тухайд:

  • Бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежерийн түвшинд 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Менежерийн түвшинд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтний түвшинд ажлын туршлага шаардахгүй.

Ажлын байранд горилогчдыг 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос e-tanhim.gov.mn бүртгэж эхлэх ба нийт 14 хоногийн хугацаанд явагдана. Дараагаар нь тестийн шалгалт авна. МҮХАҮТ, МУИС, СЭЗИС, Төрийн албаны зөвлөл гэсэн бүтэцтэйгээр шалгалтын тестийг боловсруулж байна. Шалгалтын агуулгын хувьд хууль эрх зүйн, хөгжлийн бодлого төлөвлөлт, мэргэшсэн байдал, ур чадвар, хандлагын тест авахыг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа хэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна