Тувагийн алдарт дуучин Сайнхо Намтчулак Монголд дахин тоглолтоо хийнэ

Б.Энхчулуун
2023 оны 1-р сарын 02 -нд

Монгол туургатны үнэт өв хөөмий, уртын дуу, хэл хуур зэрэг уламжлалт соёлыг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан электро, дэйнс, техно хөгжмөөр уран бүтээлээ туурвидаг Тувагийн алдарт дуучин Сайнхо Намтчулак энэ сарын 4-нд "Arte club"-т Монголын үзэгчдэд зориулан "Irreversible vol4 with Sainkho" тоглолтоо хийх гэж байна. 

Тус тоглолтод урилгаар “Something's brewing” хамтлаг Сайнхотой хамтран түүний дуунуудаас бүрдсэн үзүүлбэр бэлдсэн бол Elastic Lights өөрсдийн уран бүтээлээ хүргэж, шинэ залуу артист, DJ Odissey болон eid55558.55 хөгжмийн сэтээ толилуулах байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү тоглолтын гол онцлог илүү performance, DJ тоглолт хэмээсэн бөгөөд “SAINKHO Ethno Tribal b.p.m” цомгоо бүрэн толилуулах нь ээ.  

Тэрбээр манай улсад 2013 онд бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан ба энэ удаа хуучин болон шинэ уран бүтээлээсээ толилуулахаас гадна “Survival Songs Of Ene-Sai” хэмээх шинэхэн цомгоо танилцуулах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна