Ц.Алтантуяа: Хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан тул хүүхдийг машинд төрүүлсэн

Б.Энхчулуун
2023 оны 1-р сарын 03 -нд

Өргөө амаржих газрын гадна жирэмсэн эх автомашиндаа төрсөн бичлэг цахим орчинд тавигдсан. 

Уг бичлэгтэй холбоотойгоор Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн.

Харин ихэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариутгасан орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхрийн хамт хэвтэж байгаа. Түүнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22:00 цаг орчимд болсон" гэв.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна