Д.Лхамсүрэн Олон улсын буудлага спортын холбооны салбар зөвлөлийн даргаар сонгогдлоо

Амаржаргал
2023 оны 1-р сарын 03 -нд

Олон улсын буудлага спортын холбооны 70 дахь удаагийн их хурал Египетийн нийслэл Каир хотод болж байгаа бөгөөд Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна.

Тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход Итали улсын иргэн Лучиано Росси 53 саналаар ялалт байгуулсан бол ерөнхий нарийн бичгийн даргаар Герман улсын иргэн Вилли Грилл томилогдов. Энэ үеэр Олон улсын буудлага спортын холбооны салбар зөвлөлийн даргыг сонгож, Дамдинсүрэнгийн Лхамсүрэн Таргет спринтийн зөвлөлийг удирдахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна