"ЭТТ" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 3 хүнд авсан цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Ө.Галбадрах
2023 оны 1-р сарын 04 -нд

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нарын 3 хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ. 

Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт

Эрүүгийн хуулийн

  • 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/,
  • 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
  • 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Г, Э, Э нарыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эдгээр яллагдагч нарын цагдан хорих хугацааг 1 сараар сунгах шийдвэр гаргасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна