Эрээн рүү өдөрт 300 зорчигч нэвтрүүлж эхэллээ, сөрөг хариугүй бол хил дээрээс буцаана

Амаржаргал
2023 оны 1-р сарын 09 -нд

Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг энэ сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.

“Тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ. Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:

  • Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  • Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
  • /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өдөр бүр:

  • 08:00,
  • 08:30,
  • 09:00,
  • 09:30,
  • 10:00,
  • 10:30,
  • 11:00 цагт тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тасалбар том хүн – 25 мянга, хүүхэд 12 мянга 500 төгрөгийн үнэтэй байна.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна