Монгол Улс 2010-2021 онд цахим шилжилтэд 919 тэрбум төгрөг зарцуулжээ

Б.Энхчулуун
2023 оны 1-р сарын 09 -нд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цахим шилжилтэд Монгол Улс хэр хэмжээний мөнгө зарцуулсан талаар асуув.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал "2010-2021 оны хооронд яам болон тэдний харьяа байгууллагуудад нийт 904 цахим хөтөлбөр хэрэгжүүлж, 919 тэрбум 150 сая төгрөг зарцуулсан. 

Эдгээр төсөл хөтөлбөрийн

  • 43 хувь буюу 395.2 тэрбум төгрөг нь хандивлагч орнуудын зээл, буцалтгүй тусламж
  • 53 хувь буюу 487.1 тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаас бүрдэж байгаа" гэж хариуллаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна