Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг Хангарди одонгоор шагнажээ

Б.Энхчулуун
2023 оны 1-р сарын 12 -нд

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцахаар болсон байна. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс манай улсад ажиллахаар ирж байжээ.

Андрей Михневийг нийслэлийн иргэдийн амьдрах орчин, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан зохион байгуулж, “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн хэмээн Хангарди одонгоор шагнав.

 

Тэрбээр “Хотын дарга миний хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж, уг шагналыг олгож байгаад баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн банк болон Улаанбаатар хот хоорондын харилцаа улам бэхжин гүнзгийрсэн.

Бид одоо үргэлжилж буй төслүүдээ эрчимжүүлэн, шинэ төслүүд хэрэгжүүлэх үндсийг тавьж чадсан.

Ирэх жилүүдэд Дэлхийн банк Улаанбаатар хотын найдвартай, итгэлтэй түнш байсаар байх болно” хэмээн ярилаа.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна