Катар улс хаяа карттай гадаадын иргэдийг хүлээн авах шийдвэрээ 2024 он хүртэл сунгажээ

Б.Энхчулуун
2023 оны 2-р сарын 06 -нд

Катар улсад болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгалаа. Иймд зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэд Катар улс руу зорчих боломжтой юм. Үүнд:  

  1. Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга,
  2. Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт,
  3. Эрүүл мэндийн даатгал,
  4. Буцах нислэгийн баталгаажсан тийз зэрэг болно.

Хаяа карт (hayya card)-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

 


Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна