Шадар сайд ААН-үүд үнийг үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг хянаж ажиллахыг үүрэгдэв

Амаржаргал
2023 оны 2-р сарын 07 -нд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д ажиллаж байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлснээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ.

Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5.245.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна. 

Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төвд хонины ууц 500-600 мянган төгрөг, ааруул 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж буйг иргэд мэдээлээд буй аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна