ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан өдөр бүр 11.00, 15.00 цагт цахимаар хичээл заана

Отгоо
2020 оны 3-р сарын 24 -нд

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хаагаад байгаа билээ. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахимаар хичээл заана гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн.

Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм байна.

Өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг “Боловсролын үнэлгээний төв” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна