Леброн Жеймс NBA-ын бүх цаг үед хамгийн өндөр оноо авсан тоглогч боллоо

ALs
2023 оны 2-р сарын 08 -нд

NBA-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс өнөөдөр NBA-ын бүх цаг үед хамгийн өндөр оноо авсан Карим Абдул-Жаббарын 38,387 оноог гүйцэж дээд амжилт тогтоолоо.

Түүхэн амжилтад хүрсэн шидэлтээ оруулсны дараа Леброн хоёр гараа өргөн баяраа тэмдэглэж, үзэгчид "MVP" хэмээн нэгэн дуугаар дэмжиж байв.

Улмаар тоглолт түр завсарлаж Леброн Жеймсийн эхнэр, гурван хүүхдээс гадна лигийн комиссар Адам Силвер болон Абдул-Жаббар нар талбайд гарч түүнд баяр хүргэлээ.

Адам Силвер "Энэ амжилтыг гүйцнэ гэж 40 жилийн турш хэн ч төсөөлөөгүй. Лигийн бүх цаг үед хамгийн өндөр оноо авсанд баяр хүргэе" хэмээхэд Абдул Жабаар Лебронд бөмбөг гардуулав.

Өдгөө 38 настай Леброн уг тоглолтын өмнө 38,352 оноотой байсан бөгөөд дээд амжилт тогтоохын тулд 36 оноо хэрэгтэй байв. Тэр энэ шөнө 38 оноо авч дуусгасан бол Лейкерс баг Оклахома Сити Тандер багт 130-133 харьцаагаар хожигдсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна