Монголын аврах баг зорьсон газраа саадгүй хүрлээ

Б.Энхчулуун
2023 оны 2-р сарын 08 -нд

Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон.

Тэд зорьсон газраа саадгүй хүрч Гозонтек хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа. Тэд одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрийн хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачиж байна.

Тэднийг зорьсон газарт нь “Mongolian Airways” компанийн хамт олонд саадгүй тээвэрлэн хүргэв. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Гозонтек хотод буужээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна